Паралимпын шинэ аварга, мөнгөн медальтан төрлөө

2024 оны 8 сарын 31

Arslan.mn
Парис 2024 паралимпын наадмын эхний өдөр пара тэеквондогийн K44 ангиллын эмэгтэй -52 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжав өнгөрсөн пүрэв гарагт алтан медаль хүртлээ.

Мөн Парис 2024 паралимпын наадмын хоёр дахь өдөр пара таеквондогийн K44 ангиллын эрэгтэй -63 кг жинд Ганбатын Болор-Эрдэнэ өрсөлдлөө.

Тэрээр финалд Токиогийн паралимпын хүрэл медальт, дэлхийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медальт Туркийн 27 настай Мухмут Бозтекэ 9-7 харьцаагаар, ердөө хоёр онооны зөрүүтэй ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Хоёр тоглогч үндсэн цагт 7-7 харьцаагаар тэнцсэн бөгөөд нэмэлт цагт Туркийн тамирчин 2 оноо авснаар ялсан юм.

Arslan.mn
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658588
1 эможи

keyboard_arrow_up