Парис-2024: МУГТ Г.Болор-Эрдэнэ өнөөдөр тулалдана
2024 оны 8 сарын 30
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ оролцож буй. Г.Болор-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн наймын тулаанаа Улаанбаатарын цагаар 20.25 цагт хийхээр боллоо.
Г.Болор-Эрдэнэ нь дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван алтан медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга тамирчин юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658571
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс