ФОТО: “ПАРИС 2024“ паралимпын наадамд оролцож буй Монгол Улсын тамирчид
2024 оны 8 сарын 29
17 дахь удаагийн Паралимпын наадам Улаанбаатарын цагаар шөнийн 02 цагт нээлтийн ёслолын ажиллагаа эхэлж албан ёсоор “хөшиг”-өө нээлээ.
Энэ удаагийн паралимпод 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө 11 хоногийн хугацаанд өрсөлдөнө. Манай улсаас спортын 6 төрөлд 12 тамирчин оролцож байна.
Өнөөдрийн байдлаар Пауэрлифтинг, Таеквондо, Байт харваа, Хөнгөн атлетик, Усанд сэлэлтийн төрлийн тамирчин дасгалжуулагчид Парис хотод очсон.
Жүдо бөхийн тамирчид болон Хөнгөн атлетикийн тамирчин П.Энхманлай нар есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Франц Улсыг зорино.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658543
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс