Өсвөрийн ДАШТ-ий эхний өдөр Б.Чинхүслэн ХҮРЭЛ, Б.Бат-Энэрэл МӨНГӨН медаль хүртлээ

2024 оны 8 сарын 29

Arslan.mn

Жүдо бөхийн өсвөрийн буюу 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Перу улсын нийслэл Лима хотод эхэллээ. 48 орны 403 тамирчин бүртгүүлсэн тэмцээнд Монголын шигшээ багийн эмэгтэй 10, эрэгтэй 10 нийт 20 тамирчин оролцож байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй -50 кг жинд Бямбасүрэнгийн Чинхүслэн хүрэл, эрэгтэй -55 кг жинд Батбилэгигйн Бат-Энэрэл мөнгөн медаль тус тус хүртэв.

Б.Чинхүслэн Украины бөхийг ялж Оросын бөхөд ялагдсанаар дагаж барилдахаар болсон бөгөөд дагахад Франц, Казахстаны бөхчүүдийг ялж хүрэл медаль хүртсэн.

Харин Б.Бат-Энэрэл Мексик, Орос, АНУ, Италийн бөхчүүдийг ялж финалд шалгарсан ч финалд Азербайжаны бөхөд ялагдсан юм. Мөн түүний жинд зодоглосон Балжиннямын Цолмон-Од шигшээ 16 шатанд Оросын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгасан.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658538
1 эможи

keyboard_arrow_up