Ё.Басхүүд 4 ӨРӨӨ, Б.Эрдэнэбаярт 2 ӨРӨӨ байр бэлэглэлээ

2024 оны 8 сарын 28

Arslan.mn

“Парис 2024” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд Монгол Улсын дөрвөн тамирчин хүрэл медалийн төлөө өрсөлдсөн ч харамсалтайгаар ялагдсан билээ.

Уг тамирчдаас МУГТ Ё.Басхүү, ОУХМ Б.Эрдэнэбаяр нарт тод манлай уяач Д.Дагвадорж, Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн Д.Даяндэмид нар байр бэлэглэжээ. 

Тодруулбал, Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд барилдсан Ё.Басхүүд дөрвөн өрөө, -73 кг жинд өрсөлдсөн Б.Эрдэнэбаярт хоёр өрөө байр бэлэг болгон өгсөн байна. 

Энэ талаар Ё.Басхүү “Монгол улсын тод манлай уяач , Даян бөхийн дэвжээний тэргүүн Завхан аймгийн яруу сумын харьяат Д.Дагвадорж ах болон Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, Таван хур ХХК-ийн захирал Д.Даяндэмид ах нар маань миний 12 жилийн хөдөлмөрийг үнэлэн 121м2 4 өрөө байр бэлэглэлээ.

Парис 2024 олимпод зорьсон зорилгоо биелүүлж чадаагүй ч ялалт, ялагдлыг минь үнэлэн үргэлж дэмждэгт та хоёртоо маш их баярлаж байна. Монголын анхны эрэгтэй ДАШТ-ий гурван медальтай тамирчин болохын төлөө өнөөдрөөс ар гэр, ахуй амьдралдаа санаа зовохгүйгээр бэлтгэлдээ орж байна. Хоёр ахынхаа гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Морь нь хурдан бөх нь хүчтэй байг.

Ташрамд дурдахад ОУХМ 73 кг тамирчин Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Б.Эрдэнэбаяр дүүд цаашдын амжилтыг ерөөж хоёр өрөө байр өгч байгааг дуулгахад таатай байна” хэмээн цахим хуудастаа бичжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658527
1 эможи

keyboard_arrow_up