Э.Мөнхбилэг “Наньжин 2014″ залуучуудын олимпийн их наадамд шүүгчээр оролцоно
“Наньжин 2014″ залуучуудын олимпийн их наадам эхлэхэд 12 хоног үлдлээ. Хоёр дахь удаагийн Дэлхийн залуучуудын Зуны олимпийн их наадмын ширээний теннисний тэмцээнийг Монголын шүүгч Энэбишийн Мөнхбилэг шүүхээр болжээ.
Тус наадмын ширээний теннисний тэмцээнийг шүүх шүүгчийн сонгон шалгаруулалт өнгөрсөн онд болсон. Анхдугаар наадмыг шүүх эрхийг авахад эхний шатнаас өрсөлдөөнд ордог байсан бол энэ удаа Э.Мөнхбилэг хоёрдугаар шатнаас оролцжээ. 2013 оны найм болон 11 сард болсон шалгаруулалтаас 40 шүүгч үлдсэн. Эцсийн шалгаруулалт энэ оны нэгдүгээр сард явагдаж, 12 шүүгчийн нэр тодорход Азийн дөрвөн шүүгч багтсан. БНХАУ, Хонгконг, Малайз болон Монголын шүүгч нар дэлхийн залуучуудын хоёрдугаар наадмыг шүүх эрхийг авсан юм.
Э.Мөнхбилэг дөрвөн жилийн өмнө Сингапурт болсон залуучуудын анхдугаар олимпийн наадамд Монгол улсаас ганцаараа шүүгчээр ажилласан бөгөөд 2014 оны олимпийг шүүх болсноор хоёр дахиа энэ наадмыг шүүх болж байна.
Э.Мөнхбилэг 12 удаа олон улсын тэмцээнийг шүүн явуулаад байна. Тэрээр хамгийн сүүлд:
2011 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Недирланд)
2011 оны өсвөрийн ДАШТ (Бахрайн)
2012 Hungrian World Tour
2012 Slovenian World Tour
2012 Final London Olympic Qualification Torunament
2012 US Open (АНУ)
2013 Дэлхийн багийн цом-аваргын төлөөх тоглолт (БНХАУ)
2013 Kazan World Universiade (ОХУ) тус тус томоохон тэмцээн уралдааныг шүүн явуулаад байна.
Дашрамд дуулгахад, БНХАУ-ын Нанжин хотноо энэ сарын 16-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах хоёр дахь удаагийн дэлхийн залуучуудын Зуны олимпийн наадамд 198 орны 3600 гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөнө. Манай улсаас Ц.Хулан жүдо, 52 кг, Ц.Цогтбаатар (жүдо, эрэгтэй 66 кг), Б.Дөлгөөн (чөлөөт бөх, эмэгтэй 46 кг), Н.Ангирмаа (эмэгтэй, хийн урт буу), М.Анхцэцэг (эмгтэй, хүндийг өргөлт) нарын таван залуу тамирчин оролцоно.
2010 онд Сингапурт болсон дэлхийн залуучуудын анхдугаар наадмаас Б.Батцэцэг (эмэгтэй, чөлөөт бөх), Г.Эрдэнэболд (спортын гимнастик) нар алтан медаль, жүдочин О.Дөлгөөн (багийн төрөл) хүрэл медаль хүртэж байсан.