Гийр өргөлтийн ДАШТ-ээс манай тамирчид 5 алтан медаль хүртлээ

2024 оны 8 сарын 26

Arslan.mn

Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдсан гийр өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тамирчид 5 алтан медаль хүртлээ. 

Дэлхийн 13 орны 700 гаруй тамирчин өрсөлдөж, ОХУ-ын Костома хотын Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн академийн 4 дүгээр дамжааны сонсогч, дэд ахлагч Э.Буджав 68 кг жинд огцом, түлхэлттэй өргөлтөөр хос алтан медаль, мэргэжлийн төрлөөр хүрэл медалийн эзэн болов. ҮБХИС-ийн ЦНДС-ийн Цэргийн холбооны инженерийн 4 дүгээр дамжааны сонсогч Б.Ундрах 68 кг жинд түрүүлж, хос алтан медалиар шагнууллаа. Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Э.Ирээдүй 95 кг жинд алт, мөнгөн медаль хүртэв.  

Дэд ахлагч Э.Буджав, ахлах ахлагч Э.Ирээдүй, сонсогч Б.Ундрах нар 2023 онд гийр өргөлтийн Дэлхийн аваргаар шалгарсан юм. Тэд Дэлхийн аварга гэдгээ дахин баталж, хошой аварга боллоо. 2023 оны 9 дүгээр сард Бүгд Найрамдах Узбекстан Улсад зохион байгуулагдсан гийр өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэд ахлагч Э.Буджав хоёр алт, нэг мөнгө, сонсогч Б.Ундрах гурван алт, нэг мөнгө, ахлах ахлагч Э.Ирээдүй нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн юм. Дэд ахлагч Э.Буджав 2022, 2023, 2024 онд дараалан, энэ төрөлд Дэлхийн аварга болж байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658462
1 эможи

Лоол
2024-08-29 18:09
Ацаа хийж цэрэг малгай толгой өмсөөд туг далбаа өргөөд байдаг хүүкизмдээ байгаа малнууд вэ..
keyboard_arrow_up