Монголын тамирчид нисэх загварын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

2024 оны 8 сарын 23

Arslan.mn

АНУ-ын Манси хотод нисэх загварын спортын жолоодлогот загварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Н.Номин мөнгөн медаль хүртсэн бол өсвөр үеийнхний хөвгүүдийн ангилалд Д.Буяндорж хүрэл медаль хүртлээ.

Н.Номингийн хувьд ДАШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа хүртэж буй бөгөөд хоёр жилийн өмнөх тус тэмцээнээс уран нислэгийн “F2B” төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. Мөн нисэх загварын 2015 оны ДАШТ-ээс М.Гонгор алтан медаль хүртсэн бол багийн төрөлд Б.Эрдэнэбат, Э.Намдүү, Т.Хишигбат нар мөнгөн медаль хүртэж байлаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658434
1 эможи

keyboard_arrow_up