Парис-2024 олимпод Б.Баасанхүүгийн хөдөлгөөн засалчаар АШУҮИС-ийн багш Масатоши Нишикидо ажиллажээ
АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын сургуулийн /МАУОУС/ Уламжлалт бариа заслын тэнхимийн багш Масатоши Нишикидо болон тус сургуулийн хөдөлгөөн засалч багш нар Монгол улсын Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдын хөдөлгөөн засалчаар ажилладаг байна.
Парис-2024 олимпын наадмын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүгийн терапист буюу хөдөлгөөн засалчаар тус сургуулийн багш, Япон улсын иргэн Масатоши Нишикидо ажиллажээ.
АШУҮИС-ийн МАУОУС-ийн Уламжлалт анагаахын засалч мэргэжлээр 2016 онд анхны элсэлтээ авсан ба оюутнуудад спортын олон төрлөөр тамирчдын эрүүл мэнд, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэргээн засах тусламж үйлчилгээний мэргэжлийн мэдлэг олгодог.
Масатоши Нишикидо багш нь 2016 оноос хойш тус сургуульд багшилж буй бөгөөд өдгөө 80 гаруй шавьтай болжээ.