“Бичил Глобус“ нэгдэл Б.Сэр-Одод автомашин, Г.Хишигсүрэн, Б.Мөнхзаяа нарт 30 сая төгрөг гардуулан өглөө
"Бичил глобус санхүүгийн нэгдэл"-ийн марафон уралдаанд гүйж Олимпын наадамд эх орныхоо нэрийг гаргасан 3 тамирчиндаа өнөөдөр амалсан машин болон 30 сая төгрөгөө гардуулан өглөө.
Тус нэгдлийн зүгээс өмнө нь гаргасан мэдэгдэлдээ "Марафон гэх спортын хүнд төрлөөр 6 олимп,11 дэлхийн аваргад 24 жил Эх орныхоо нэрийг өндөрт гаргасан нь гайхамшигтай. Тамирчдынхаа олон жилийн хүч хөдөлмөрийг Бичил Глобус групп үнэлж, Б.Сэр-Од тамирчиндаа "MG ROEWE RX5" '0' кмтэй цоо шинэ автомашин.
Мөн зуузай холбон барианд орсон 2 эмэгтэй тамирчид болох Г. Хишигсайхан, Б. Мөнхзаяа хоёрдоо тус бүр нь 30 сая төгрөг бэлгэлэхээр бид шийдлээ. Хөдөлмөрлөж сурсан, хөлсний үнэ цэнийг мэдэрсэн хүн л бусдын хөдөлмөрийг чинь сэтгэлээсээ үнэлж урам өгч чаддагийн тод жишээ.
Бичил Глобус санхүүгийн нэгдлийн үүсгэн байгуулагч САМДАНГИЙН ОТГОНБАТ танд тамирчдынхаа өмнөөс талархал илэрхийлье" гэж байв.
Энэ үеэр Б.Сэр-Одын ээж Д.Долгор "Миний хүүгийн амжилтыг мялааж, Бичил Глобус группийн хамт олноос автомашин бэлгэлсэнд маш их баяртай байна" гэсэн юм.









