Волейбол: Манай баг Зүүн Азийн аваргын эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

2024 оны 8 сарын 13

Arslan.mn

Хонг Конг улсад наймдугаар сарын 13-18-ны хооронд зохион байгуулагдах "Зүүн азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн"-д оролцох Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өчигдөр эх орноосоо мордсон билээ.

Тус тэмцээнд Зүүн Азийн бүсийн Хятад, Япон, БНСУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонг-Конг улсын багууд оролцоно. Тэд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд манай шигшээ баг тэмцээний "А" хэсэгт БНСУ, Хонг-Конг , БНАСАУ-ын багуудтай багтаад байна.

Монгол Улсын шигшээ баг БНСУ, Хонг-Конг, БНАСАУ-ын багуудтай нэг хэсэгт багтсан. Улмаар өнөөдөр 20:00 цагаас эхний тоглолтоо Хонг-Конгийн багийн эсрэг хийнэ. 

Тоглолтыг Хятадын “Volleyball Association of Hong Kong, China” youtube хуудсаар шууд дамжуулах аж. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658184
1 эможи

keyboard_arrow_up