“Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдаас 9 тамирчин олимпын эрхээ авчээ
2024 оны 7 сарын 02
“Парис-2024” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан баг тамирчдыг ОУ-ын олимпын холбооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган нар хүлээн авч уулзав.
“Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт 8 спортын төрөлд 15 тамирчин хамрагдсан бөгөөд доорх нэр бүхий 9 тамирчин Олимпын эрхээ хүртэж, цаашлаад Олимпын медалын төлөө өрсөлдөхөөр бэлэн болоод байна. Үүнд:
- Чөлөөт бөхийн тамирчин- Д.Отгонжаргал, Т.Тулга, М.Лхагвагэрэл
- Жүдо бөхийн тамирчин- Л.Сосорбарам, Ё.Басхүү
- Буудлага спортын тамирчин- Э.Даваахүү
- Боксын тамирчин- О.Есүгэн
- Хүндийг өргөлтийн тамирчин- М.Анхцэцэг
- Хөнгөн атлетик- Г.Хишигсайхан
нарын 9 тамирчин Олимпын эрхээ хүртсэн нь хөтөлбөрийг 60 хувийн амжилттай дүүргэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
657778
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс