Д.Энхтүвшин “Brics-2024” наадмаас 2 хүрэл медаль хүртжээ
2024 оны 6 сарын 18
ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй “BRICS-2024" наадам 27 спортын төрлөөр 89 орны 4751 тамирчид өрсөлдөж байгаа билээ.
Энэхүү наадмын гимнастикийн тэмцээнд дэлхийн 17 орны 70 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Үндэсний шигшээ багийн гимнастикийн тамирчин Д.Энхтүвшин;
- Чөлөөт хөдөлгөөний төрөлд 13,566 оноогоор 5-р байр,
- Харайлтын төрөлд 13,866 оноогоор 5-р байр,
- Бариултай морины төрөлд 13,866 оноогоор 3-р байр Хүрэл медаль, -Турникийн төрөлд 13,200 оноогоор 3-р байр Хүрэл медаль тус тус хүртлээ.
Дээрх төрлүүдэд Олимп, Дэлхийн аварга Сергей Найдин, Никита Нагорный алт, мөнгөн медаль хүртэв.
Манай баг тамирчид дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцсон амжилтаараа; Дэлхийн ранк:
- Чөлөөт хөдөлгөөний төрөлд Э.Өсөхбаяр 2-р байр, Д.Энхтүвшин 3-р байрт.
- Харайлтын төрөлд Д.Энхтүвшин 2-р байрт, Э.Өсөхбаяр 3-р байрт.
- Бариултай морины төрөлд Д.Энхтүвшин 16-р байрт тус тус эрэмбэлэгдэж байна.
- Дасгалжуулагчаар
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Оюунтуяа ажиллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








657579
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс