Б.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа
2024 оны 5 сарын 14
Туркийн Станбул хотноо чөлөөт бөхийн Олимпын эрхийн төлөөх сүүлчийн тэмцээн болж өндөрлөв.
Тэмцээнд Монголын 7 тамирчин ур чадвараа сорьсноос Б.Хулан, Э.Даваанасан, Т.Тулга нар “Парис 2024” Олимпын наадмын эрхээ хүртлээ.
Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртэж Парисыг зорих болсон бол өнгөрсөн сар Киргиз улсын нийслэл Бишкек хотноо зохиогдсон Азийн бүсийн тэмцээнээс П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Олимпын эрхээ баталгаажуулсан билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656948
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс