Аавынхаа шавь болсон 7 настай шатарчин охин Н.Аз-Эрдэнэ ДЭЛХИЙН АВАРГА боллоо
2024 оны 5 сарын 10
Өмнөд Америкийн Перугийн нийслэл Лима хотноо болж буй 2024 оны сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хөвсгөл аймгаас оролцогч, 7 настай Н.Аз-Эрдэнэ охидын ангилалд найман өрөг хожиж, дэлхийн аварга болжээ.
Н.Аз-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Хөх монгол" шатрын клубын тамирчин бөгөөд аав н.Нямдаваа дасгалжуулагчаар нь ажилладаг юм байна.
Баяр хүргэж, амжилт хүсье.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7
2
2
656884
11 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс