Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн эхэллээ

2024 оны 5 сарын 03

Arslan.mn

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн өнөөдөр Японы Үцүномияд эхэлнэ.

Тус тэмцээнд тив тивийн аваргаар шалгарсан багууд оролцох байх юм. Манай улсаас өнгөрсөн жилийн Азийн аварга эрэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдөхөд бэлэн болжээ. Багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд нар багтлаа. Товчхондоо бол 2023 онд Азийн аварга болсон бүрэлдэхүүн дахин нэгдсэн гэсэн үг.

Э.Дөлгөөн өнгөрсөн жилийн Азийн аваргад түрүүлснээс хойш анх удаа шигшээ багт тоглож буйгаараа онцлогтой.

Монголын шигшээ баг тэмцээний “В” хэсэгт Япон, Египет, Францтай өрсөлдөх юм. Үцүномиягийн тэмцээнд зөвхөн түрүүлсэн багт олимпын эрх авна. Манай багийн тухайд өнөөдөр эзэн орон Японтой 18:45 цагаас эхний тоглолтоо хийнэ. Тэгвэл маргааш 15:40 цагаас Францтай, 19:10 цагаас Египеттэй тоглох хуваарьтай.

Харин олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Унгарын Дебрецен хотод энэ сарын 15-17-нд болно. Энэ тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг оролцохоо мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656782
1 эможи

keyboard_arrow_up