Сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрх олгох тэмцээнд Монголын баг өрсөлдөнө

2024 оны 5 сарын 02

Arslan.mn

Япон улсад сагсан бөмбөгийн 3х3-ын “Парис-2024” олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно.

Маргааш эхлэх тус тэмцээний “В” хэсэгт манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг Япон, Египет, Францын багтай өрсөлдөх юм. Монгол Улсыг төлөөлж:

  • Энхбатын Дөлгөөн,
  • Даваасамбуугийн Дэлгэрням,
  • Онолбаатарын Энхбаатар,
  • Ариунболдын Ананд нар тоглоно.

Тус тэмцээнд зөвхөн түрүүлсэн багт олимпын эрх олгох бөгөөд олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Унгар улсад тавдугаар сарын 15-17-нд болно. Энэ тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг оролцохоо мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656765
1 эможи

keyboard_arrow_up