Б.Алтангадас олимпын эрхийн тэмцээнд шүүгчээр ажиллана

2024 оны 5 сарын 01

Arslan.mn

Монголын чөлөөт бөхийн шүүгч Б.Алтангадас Туркийн Истанбул хотноо зохион байгуулагдах Олимпын эрх олгох сүүлчийн чөлөөт бөхийн тэмцээнийг шүүхээр болжээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос тус тэмцээнд ажиллах орон орны 72 шүүгчдийн нэрсийг зарласны дотор Б.Алтангадас багтсан байна. Сонгон шалгаруулалтыг саяхан Бишкект болж өндөрлөсөн ААШТ болон Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд ажилласан байдал, ур чадвар болон бусад шалгууруудыг харгалзан хийжээ. Түүнчлэн ирэх сарын 9-12-ны өдрүүдэд болох дэлхийн эрхийн тэмцээнээс “Парис-2024” Олимпын наадамд ажиллах шүүгчдийг сонгох гэнэ. Б.Алтангадас нь 2009 оноос чөлөөт бөхийн шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд 2011 оноос улсын, 2013 оноос олон улсын II зэрэглэлийн шүүгчдийн эгнээнд нэгдэж улмаар 2019 онд I зэрэглэлийн шүүгч болсон юм.
Гэрэл зургийг: Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656722
0 эможи

s
2024-05-08 06:07
sak sak odoo olimp
keyboard_arrow_up