Ихэр даамчин Б.Анужин, Б.Мөнхжин нар Азийн аварга боллоо

2024 оны 4 сарын 24

Arslan.mn

Узбекистан Улсын Ташкент хотноо болсон 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн боллоо.

Тус Азийн аваргын насанд хүрэгчдийн ангилалд ихэр охид болох Б.Мөнхжин, Б.Анужин хоёр амжилттай оролцож 100 буудалт даамын үндсэн төрөлд алт, хүрэл медаль, рапид төрөлд мөн алт, хүрэл медаль авсан байна.

Б.Мөнхжин даамын спортын оргил цол болох их мастер цол хүртсэн бол Б.Анужин ОУХМ цол хүртсэн байна.

Тэд багаасаа даамын спортоор хичээллэж, өсвөрийн аварга болон, цаашлаад улс, тив, дэлхийд цөөнгүй олон амжилт гаргасан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656570
0 эможи

keyboard_arrow_up