Монголын шигшээ баг Азийн аваргаас 11 медальтай буцлаа

2024 оны 4 сарын 23

Arslan.mn

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт боллоо.

36 орны 272 тамирчин цугласан тэмцээний сүүлийн өдөр Монголын шигшээ баг дөрвөн медаль хүртсэнээр нийт 11 медальтай нутаг буцлаа.

Сүүлийн өдөр эрэгтэй -90 кг жинд Г.Алтанбагана мөнгө, эмэгтэй -78 кг жинд О.Хүслэн хүрэл, -100 кг жинд Б.Гончигсүрэн хүрэл, +78 кг жинд А.Адъяасүрэн мөнгөн медаль авав.

Ийнхүү Монголын шигшээ баг 3 алт (Л.Энхрийлэн, Б.Эрхэмбаяр, Б.Баасанхүү), 3 мөнгө (Б.Ганхайч, Г.Алтанбагана, А.Адъяасүрэн), 5 хүрэл (Л.Сосорбарам, Б.Цогт-Очир, Б.Ням-Эрдэнэ, О.Хүслэн, Б.Гончигсүрэн) медальтай нутаг буцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656504
0 эможи

keyboard_arrow_up