Исэгахама Ояката: Япон орныг бүтэн тойрох байсан ч хамаагүй бүх шавийнхаа гэр бүлтэй нь уулзаж уучлалт гуй

2024 оны 4 сарын 04

Arslan.mn

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооний шийдвэрээр “Миягино” дэвжээний ояката, бөх, үсчин, засуул бүгд “Исэгахама”-руу шилжихээр болсон билээ. Тэгвэл их аварга Хакүхо буюу Миягино ояката өчигдөр гэргий Саяако, Магаки ояката нарын хамт Исэгахама дэвжээнд очиж, ояката нартай нь уулзлаа. Тус дэвжээ энэ сарын 7-нд багтаан бүрэн нүүж дуусах ёстой. Одоогоор бөхчүүд нь ирээгүй бөгөөд үүнээс наана “Исэгахама” дэвжээнээс хуваарилж өгсөн өрөөнд их цэвэрлэгээ хийх шаардлагатайг Миягино ояката ярьжээ.

Харин энэхүү уулзалтын үеэр Исэгахама ояката түүнд хандан “Шавь нарынхаа эцэг, эхчүүдтэй уулз. Яагаад “Исэгахама” дэвжээнд ирснээ тайлбарлаж, уучлалт гуй. Япон орныг бүтэн тойрох байсан ч хамаагүй бүх шавийнхаа гэрбүлтэй нь уулзаад, буруугаа хүлээгээд ирэх хэрэгтэй” гэсэн байна.

Тэгвэл Миягино ояката “Бүх чадлаараа хичээх болно. Туслах оякатагийн хувиар алдаагаа ухамсарлан, засахын төлөө өдөр бүр хичээнэ” гэжээ. “Миягино” дэвжээний бөхчүүд эд зүйлээ баглан нүүхдээ бэлтгэж байгааг тэрбээр сэтгүүлчдэд ярьсан байна.

Ийнхүү “Миягино” дэвжээнийхэн шилжин ирснээр “Исэгахама” 40 орчим бөхтэй болсон бөгөөд сүмогийн хамгийн том дэвжээ болж байгаа юм. “Хочи ньюс”-ийн мэдээлснээр “Миягино” дэвжээнийхэн хонгилын бэлтгэлийн өрөөнд байрлах ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
655932
1 эможи

Иргэн
2024-04-05 00:18
Ямар дээрэлхүүлчихсэн юм бэ? Муусайн япончуудыг царай алдаж яадаг байнаа!!! Тэр чигээр нь хаяад эх нутагтаа ирцгээвэл яадаг юм ??!
keyboard_arrow_up