ОЛИМП: ОХУ болон Беларусийн тамирчдыг олимпын нээлтэд оролцуулахгүй

2024 оны 3 сарын 20

Arslan.mn

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганаар ОХУ болон Беларусийн баг тамирчдын эсрэг ямар арга хэмжээ авах нь олны анхаарлыг татаж байв.

Тэгвэл Төвийг Сахисан Баг (AINs)-ийн тамирчдыг олимпын нээлтийн ёслолд оролцуулахгүй болсноо зарласан юм. 

Түүнчлэн олимпод оролцох тамирчдын тоонд хязгаарлалт тогтоожээ. Одоогоор Оросын 12, Беларусийн долоон тамирчин цагаан тугийн дор оролцох эрхээ авсан бол цаашид оросуудыг 58, Беларусьд 28 эрхээс хэтрүүлэхгүй байхаар болсон аж.

Харьцуулахад "Токио 2020"-д хойд хөршийн 330 тамирчин Оросын Олимпын Баг (ROC) нэрээр оролцсон бол Беларусийн Үндэсний Олимпын Хороо 104 тамирчнаа илгээж байв.

Ингээд зогсохгүй олимпод оролцох тамирчныг төвийг сахисан байр суурьтай байхыг хатуу анхааруулж буй. Тэгвэл тамирчдыг шалгахаар тусгай баг байгуулжээ. Энэ багийг ОУОХ-ны дэд тэргүүн Никол Хоевертц ахалж, ёсзүйн зөвлөлийг төлөөлөн нэрт сагсан бөмбөгчин Пао Газоль, тамирчдын зөвлөлөөс олимпын аварга, БНСУ-ын Рю Мин Сын нар багтсан юм.

Энэ багийн хийх үндсэн үүрэг нь олимпод оролцох эрх авсан орос, беларусь тамирчдын хувийн мэдээллийг шалгах тэднийг сэтгэл санаагаар дэмжих болон ОУОХ-ны тавьсан шаардлагыг биелүүлж буй эсэхэд анхаарах гэнэ.

зураг

 

Олимпын багийн далбаа

AIN's багт дараах арга хэмжээг авч буй:

  • Төвийг сахисан баг нь тусдаа далбаатай, хэрвээ алтан медаль хүртвэл төвийг сахисан багийн сүлд ая явна. Уг ая нь ямар нэг үггүй байх аж.
  • Тус багийн медалийг албан ёсны жагсаалтад тооцохгүй.
  • Олимпын нээлтийн ёслолд оролцохгүй. 
  • Тамирчид ямар нэг байдлаар ОХУ болон Беларусийн арми, цэргийн үйл ажиллагаатай холбоогүй байх шаардлагатай.
  • Түүнчлэн олимпын үеэр улсынхаа далбааг ашиглахгүй болон далбаанд орсон өнгөтэй хувцас, хэрэглэлийг хоригложээ.
  • ОХУ болон Беларусийн Засгийн газар, төрийн албаны нэг ч хүн олимпын үйл ажиллагаанд оролцохгүй.

 

Эх сурвалж: Olympics.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
655519
1 эможи

Зочин
2024-03-20 16:19
Тамирчид ямар буруутай юм бэ!!! Спорт улс тержеед, утга алга!
keyboard_arrow_up