А.Эрмүүн: Аварга болохын тулд таван жил хичээллэж байсан. Эцсийн мөчид ДЭЛХИЙН АВАРГА болж чадлаа

2024 оны 3 сарын 12

Arslan.mn

Эстони улсын Таллин хотод энэ сарын 4-9-ний хооронд “Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ болж өндөрлөлөө.

40 улсын 1500 орчим тамирчин оролцсон энэхүү тэмцээнд Монгол Улсын тамирчид Европын тамирчидтай өрсөлдөж, алт, мөнгө, хүрэл иж бүрэн медальтайгаар эх орондоо ирэв.

Тодруулбал, СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн хоёрдугаар курсын оюутан, БГД-ийн Усан спорт сургалтын төвийн тамирчин Алтантуяагийн Эрмүүн алтан медаль хүртсэнээр анхны эрэгтэй дэлхийн аварга болсон юм.

Энэ үеэр А.Эрмүүн " Аварга болохын тулд таван жил хичээллэж байна. Эцсийн мөчид АВАРГА болж чадлаа. Анх сэлж эхэлсэн цагаасаа эхлээд аварга болохыг зорьж байсан. Хамгийн эцсийнхээ зорилгод хүрч чадлаа гэж бодож байна.

Польшууд хүчтэй өрсөлдөгчид байсан. Мөнгөн медаль авсан ангилалд өрсөлдөгч тамирчинтайгаа цаг тэнцэж хоёр мөнгөн медальтан төрсөн. 

Сэлж чаддаггүй байх үедээ хүртэл Дэлхийн аварга болох итгэл байсан. Өөрийнхөө бэлтгэлд хангалттай итгэлтэй байсан. Би чадна л гэж бодсон. Ерөөсөө айгаагүй. Мэдээж сандрал байсан. Өөртөө итгэж байлаа. Тийм учраас аварга болсон байх." гэж баярын сэтгэгдлээ хавалцлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
16
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655296
25 эможи

keyboard_arrow_up