Чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээс Б.Бат-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ
2024 оны 3 сарын 11
Яшар Догу, Вехби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит олон улсын тэмцээний гурав дахь өдрийн медальтнууд тодорсныг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Энэ өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл эхэлж 57-65-74-86-97 кг-ын барилдаан зохион байгуулагдсан юм.
Тус тэмцээний 86 кг-ын жинд Монголын тамирчин Б.Бат-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ.
Тодруулбал олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 86 кг жинд
1. Хади Бахтиар Вафайпур (Иран)
2. Бат-Эрдэнэ Бямбасүрэн(Монгол)
3. Бобур Исломов (Узбекистан)
3. Юдай Такахаши (Япон) тус тус байр эзлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655260
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс