16 настай С.Ган-Эрдэнэ АНУ-ын “Ohio Bobcats“ багаас урилга авчээ

2024 оны 3 сарын 05

Arslan.mn

NCAA буюу Америкийн коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизионд багтдаг багаас монгол хүү урилга авчээ. 

Тодруулбал С.Ган-Эрдэнэд D1-ийн "Охайо Бобкатс" багаас санал ирсэн юм.

Ингэснээр коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизионд мөрөө гаргаж буй хоёр дахь монгол тамирчин болох нь. Одоогоос хоёр жилийн өмнө Ш.Энхийн-Од "Дэйтон"-д данстай болж байв. Г.Энхийн-Од өдгөө Сан Францискогийн их сургуулийн багт тоглож буй.

Охайо Их Сургууль бол 220 жилийн түүхтэй тус мужийн анхны их сургууль бөгөөд сагсан бөмбөгийн баг нь хамгийн сүүлд 2021 онд "March Madness"-д шалгарсан түүхтэй. "Шилүүснүүд" хасагдах шатанд 14 удаа өрсөлдсөн баг юм.

АНУ-ын "Midwest" сагсан бөмбөгийн клубт бэлтгэлээ базаадаг С.Ган-Эрдэнэ энэ жил дөнгөж 16 настай, ахлах сургуулийн 10 дугаар ангийн сурагч.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655199
1 эможи

keyboard_arrow_up