“ХӨВСГӨЛ-ЭРЧИМ“ баг АВАРГЫН ЦОМЫГ дахин атгалаа

2024 оны 1 сарын 22

Arslan.mn

Монголын волейболын Дээд лигийн улирлын тоглолтууд өндөрлөж, "Хөвсгөл Эрчим" болон "Хилчин" багууд аваргын төлөө өрсөлдсөн. 

Хоёр багийн эхний тоглолтод "Хөвсгөл Эрчим" баг 3:0-ээр илүүрхсэн. Тэгвэл цувралын хоёр дахь тоглолт энэ сарын 17-нд явагдаж, тэд мөн л 3:0-ээр хожсон бөгөөд өчигдөр гурав дахь тоглолтон дээр "Хөвсгөл Эрчим" хожиж, өнгөрсөн жилийн аваргаа хамгаалж, АВАРГЫН ЦОМЫН эзэн боллоо. 

Ингэснээр "Хөвсгөл-Эрчим" баг  11 дэх удаагаа аваргын алдарт хүрлээ. 

Энэ жил тус баг нь Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК, Хөвсгөл рашаан 7 од клубийн хамтарсан баг Ц.Амарсанаа эзэнтэйгээр тоглосон юм.

Энэ удаагийн тэмцээнд Монголын спортын түүхэнд анх удаа 4D Replay 360 тойрсон камерын систем буюу дэлхийн хамгийн шинэлэг технологийг эх орондоо нэвтрүүлсэн юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654179
0 эможи

keyboard_arrow_up