Г.Хишигсайхан олон улсын марафонд түрүүллээ

2023 оны 11 сарын 24

Arslan.mn

Япон Улсад зохион байгуулсан, хагас марафон гүйлтийн олон улсын тэмцээнд Монголын хөнгөн атлетикийн тамирчид хурд сорив.

Манай тамирчдаас Г.Хишигсайхан эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлжээ. Ингэхдээ 21 км замыг нэг цаг 10 минут32 секундийн амжилттай туулж, тус зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Тэрбээр өмнө нь “KIX senshu”, “Ningbo marathon”, “Сансар марафон-2023”, “Улаанбаатар-2023” зэрэг олон улсын болон дотоодын марафонд аваргалж, шилдгүүдийн нэг болохоо харуулсан билээ. Түүнчлэн Катарт зохион байгуулсан насанд хүрэгчдийн “Доха-2019” хөнгөн атлетикийн ДАШТ-д 25 дугаар байр эзэлсэн.

Тухайн үед Г.Хишигсайхан 41 орны 71 тамирчинтай өрсөлдөхдөө 42 км замыг хоёр цаг 56 минут15 секундэд туулж байв. Тус тэмцээн түүхэнд байгаагүй халуун бүгчим, цаг агаарын хүндхэн нөхцөлд болсон бөгөөд гурван цагаас богино хугацаанд замаа дуусган барианд орсон 32 тамирчны тоонд тэрбээр багтсан юм. Түүнчлэн өнгөрсөн сард өмнөд хөршийн Ханжоу хотод болсон Азийн зуны спортын наадамд улсаа төлөөлж оролцохдоо VII байрт шалгарсан билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652952
0 эможи

keyboard_arrow_up