БАЯРТ МЭДЭЭ: Б.Батзориг Жюү жицүгийн мастерсын ДЭЛХИЙН АВАРГА боллоо

2023 оны 11 сарын 07

Arslan.mn

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Жюү жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Батзориг алтан медаль хүртлээ.

Ахлах ахлагч Б.Батзориг тус тэмцээний М1 ангиллын -120 килограммын жинд өрсөлдөж, “Мастерсын дэлхийн аварга” болсон юм. Хэвтээ барилдаан, уян хатан байдлын бэлэг тэмдэг болсон жюү жицүгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын нийт 70 гаруй баг тамирчид өрсөлдөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652575
1 эможи

keyboard_arrow_up