Э.Даваанасан ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн боллоо
2023 оны 9 сарын 22
Сербийн Белград хотод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий 6 дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг, 62 кг, 68 кг, 72 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд боллоо.
Эмэгтэй 72 кг-д Энх-Амарын ДАВААНАСАН Польшийн Ивона Стрзалкаг 8:1 оноогоор, дараагийн даваанд Болгарын С.Георгиеваг 9:1 оноогоор ялж, шөвгийн дөрөвт гарсан. Хагас шигшээд ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Жамила Бакбергеноваг 6:3 ялж, алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан юм.
Өчигдөр 00.00 цагаас манай тамирчин алтан медалийн төлөө АНУ-ын Амит Елортой барилдаж, 8:2 оноогоор ялагдсан ч мөнгөн медаль зүүлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









651089
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс