Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн Олон Улсын тэмцээнд оролцов

2014 оны 7 сарын 31

Бүгд Найрамдах Польш Улсын Варшав хотноо Асрамжийн газарт хүмүүжигч хүүхдүүдийн Hope for the Mundial олон улсын хөл бөмбөгийн 2 дугаар тэмцээн  зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 24 орноос 26 баг оролцсон бөгөөд Н.Содномдаржаа ахлагчтай, Г.Санчир дасгалжуулагчтай Монголын SOS хүүхдийн хотхоны баг тамирчид болох 17 хүртэлх насны 10 хүүхэд 7 дугаар сарын 23-29-нд улсаа төлөөлөн ирж оролцов. Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд ЭСЯ-ыг төлөөлөн Элчин зөвлөх Б.Дорж оролцож, тэмцээнд оролцсон хүүхдүүдэд баяр хүргэв. Монголын хүүхдүүд хол газраас зорин ирж, анх удаагаа дээрх тэмцээнд оролцсон явдлыг өндрөөр үнэлж буйгаа тэмцээнийг зохион байгуулагчид илэрхийлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6509
0 эможи
keyboard_arrow_up