Хошорюү С.Бямбасүрэн сүмогийн дээд зиндаанд анх удаа түрүүллээ

2023 оны 7 сарын 24

Arslan.mn

Японы мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын тэмцээн буюу Нагоя башё өчигдөр өндөрлөж, Хошорюү С.Бямбасүрэн түрүүллээ.

Сэкивакэ цолтой Хошорюү тэмцээний сүүлийн өдөр маэгаширагийн 17-оос барилдсан Хакүохог давснаар 12 даваа 3 унаатай болж маэгаширагийн 9 Хокүтофүжитэй тэнцсэн юм.

Улмаар Dolphins Arena-д нэмэлт барилдаан болж 24 настай С.Бямбасүрэн Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд анх удаа түрүүлэв.

Тэрээр 33-аас олон удаа давсан тул дараагийн тэмцээнд озэки цол руу дэвших болзлоо хангалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649135
5 эможи

Буриад зон
2023-07-25 09:10
Шинээр нэг аваргатай болох болтугай Залуу сумочдоо өндөр амжилт хүсэе
keyboard_arrow_up