БАЯРТ МЭДЭЭ: Шинэхэн их мастер Т.Мөнхзул тивийн аваргын блиц төрөлд хүрэл медаль хүртлээ
2023 оны 6 сарын 06
2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казакстаны Алмата хотноо зургаадугаар сарын 3-нд эхэлсэн. Тэмцээн энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэн явагдах бөгөөд блиц төрлийн тэмцээн зургаадугаар сарын 3-нд явагдаж дүнгээ гаргасан.
Үндэсний шигшээ багийн тамирчин, шинэхэн их мастер Т.Мөнхзул блиц төрөлд есөн өрөг тоглож 6.5 хожилтой хүрэл медалийн болзол хангасан юм.
Энэ жилийн тивийн аваргын тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Одоор ахлуулсан зургаан тамирчин оролцож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








647839
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс