БАЯРТ МЭДЭЭ: Монголын тамирчид Бишкект 53 кг-ын жингийн медалийн тавцанд зэрэгцэн зогсов
2023 оны 6 сарын 05
Кыргызстаны Бишкек хотод болж буй Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монголын гурван бүсгүй иж бүрэн медаль хүртэж, шагналын тавцанд зэрэгцэн зогсов.
Тодруулбал “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан алт, “Улаанбаатар-2023” Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Г.Отгонжаргал мөнгө, олимп, ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Б.Болортуяа хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









647789
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс