БАЯРТ МЭДЭЭ : Жүдо бөхийн Гранпри тэмцээнээс Г.Наранцэцэг ХҮРЭЛ медаль хүртлээ

2023 оны 6 сарын 03

Arslan.mn

Жүдо бөхийн Гранпри тэмцээн Тажикистаны нийслэл Душанбед эхэлсэн билээ. Тэгвэл эл тэмцээний 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр хүрлийн төлөөх барилдаанд ОУХМ Б.Баасанхүүтэй учраа таарсан байна. Ийнхүү манай улсын хоёр тамирчин хоорондоо барилдсан юм. Тэдний хувьд өнгөрсөн жил болон энэ жилийн Антальягийн "Их дуулга"-д хоорондоо барилдаж байв. Улмаар хожлын харьцаа 1:1 болж байсан юм.

IJF-гийн цуврал тэмцээнд тэдний хайнаа хагалах гурав дахь уулзалтад Г.Наранцэцэг нэмэлт цагт цэвэр ялснаар Гранпри ангиллаас анхны медалиа зүүлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647764
2 эможи

keyboard_arrow_up