БАЯРТ МЭДЭЭ: Э.Хүслэн 15 настайдаа Монгол Улсын аварга шатарчнаар тодорлоо
2023 оны 5 сарын 31
Ховд аймгийн Ховд хотноо 2023 оны шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн шигшээ тэмцээн болж буй.
Тэгвэл тус тэмцээний аваргаар Төв аймаг, "Хан-Алтай" клуб, 52-р сургуулийн тамирчин спортын дэд мастер Э.Хүслэн 15 нас 4 сартайдаа Монгол Улсын аварга шатарчнаар тодорлоо.
Арваннэгдүгээр тойргийн тоглолтод Э.Хүслэн дэхийн шатрын холбооны дэд мастер Б.Амин-эрдэнийн эсрэг хожил байгуулж, 11 өргөөс 7.5 хожилтой коэффицентийн давуугаар Монгол Улсын аварга цол хүртлээ.
Ингэснээр Алтай" клуб, 52-р сургуулийн тамирчин Э.Хүслэн Монгол улсын эмэгтэйчүүдийн 26 дахь АВАРГА болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









647681
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс