Монгол сүмоч Кирибаяма Б.Лхагвасүрэн 256 дахь ОЗЭКИ боллоо

2023 оны 5 сарын 29

Arslan.mn

Кирибаяма Б.Лхагвасүрэн озэки боллоо. Өчигдөр Японы сүмо бөхийн холбооны ээлжит бус хурал яаралтай хуралдсан байна. Үүгээр саньякү цолтой гурван тэмцээнд дараалан 34 давсан монгол сүмоч Крибаямаг озэки болгох саналыг дэмжжээ.

Улмаар тэрбээр сүмо бөхийн түүхэн дэх 256 дахь озэки болж байна. Энэ долоо хоногийн лхагва гарагт банцүкэ тогтоох хурал болно. Уг хурлаар түүнийг озэки болсон тухай албан ёсоор мэдээлэх юм байна.

Кирибаяма 2015 онд мэргэжлийн сүмод анх барилдаж дөрвөн жилийн дараа сэкитори цолонд хүрсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
647585
41 эможи

keyboard_arrow_up