БАЯРТ МЭДЭЭ : Пауэрлифтингийн хэвтээ шахалтанд Д.Түмэнжаргал ДЭЛХИЙН АВАРГА боллоо

2023 оны 5 сарын 28

Arslan.mn

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Сан Сити хотод болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 105 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Д.Түмэнжаргал алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Тэрбээр цээжнээс 330 кг-ыг шахсанаар дэлхийн хошой мөнгөн медальтан болж, дэлхийн зургаа дахь медалиа авч байна.

Д.Түмэнжаргал өмнө нь дэлхийн дэвжээнээс хоёр алтан медаль хүртэж байсан бөгөөд хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647536
10 эможи

Зочин
2023-05-29 06:09
Баяр хүргэе!
keyboard_arrow_up