БАЯРТ МЭДЭЭ: Монголын Хоккейчид хүрэл медалийн эзэн боллоо

2023 оны 3 сарын 18

Arslan.mn

Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах /ААШТ/ тэмцээн манай улсад анх удаагаа зохион байгуулагдаж, өчигдөр /2023.03.17/ өндөрлөлөө.

Тус тэмцээнд Монгол, Иран, Тайланд, Туркменистан, АНЭУ, Узбекистан зэрэг зургаан орны баг тамирчид өрсөлдсөн бөгөөд Монголын баг хүрэл медалийн эзэн болж,  хөгжөөн дэмжигчдээ баярлуулав.

Тодруулбал, тэмцээний сүүлийн өдөр Монголын шигшээ баг Тайландын шигшээ багийг 4-6 харьцаагаар хожсоноор хүрэл медаль хүртэв.

Харин Узбекистаны баг 5 хожлоор түрүүлж, тэмцээний алтан медалийн эзэн болсон бол Туркменистаны баг 4 хожил,1 ялагдлаар тэмцээний 2 дугаар байрт орж мөнгөн медаль хүртлээ.

Мишигсүрэнгийн Чинзолбоо, Анхбаярын Билгүүн, Ундармаагийн Цэнгэл, Болдбаатарын Билгүүн, Эрдэнэбатын Ариунбилэг, Баярсайханы Мөнхманлай, Даваанямын Лхагвадорж, Батсайханы Дөлгөөн тэргүүтэй Монголын шигшээ баг удаан хүлээсэн томоохон тэмцээндээ амжилттай оролцов.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645501
1 эможи

keyboard_arrow_up