БАЯРТ МЭДЭЭ: 85 настай Ц.Раднаа Австралид амжилтаа шинэчилж, түрүүллээ

2023 оны 3 сарын 06

 Arslan.mn

85 настай Ц.Раднаа ах Австралид дээд амжилтаа шинэчилж, дахин түрүүлжээ. Тодруулбал, тэрбээр 400 метрийн зайд дэлхийн аварга болж, амжилтаа нэг секунд, 46 долиор ахиулсан байна.

Ц.Раднаа Польшийн Торун хотноо болсон хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс 400 метрийн зайд аваргын алтан медаль хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр 60 метрийн саадтай уралдаан болон гурвын харайлтын төрөлд тус тус алтан медаль хүртэж, энэ ДАШТ-ээс 3 алтан медаль зүүсэн юм.

Мөн Австрали улсад хөнгөн атлетикийн тэмцээний гурвын харайлт, 60 метрийн гүйлт, 80 метрийн саадтай гүйлт гэсэн 3 төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Улмаар Малайз улсад болсон Ази тивийн мастеруудын АШТ-ээс 400 м, 200 метрийн гүйлт, 80 метрийн саадтай гүйлт, гурвын харайлт/ 4 алтан медаль хүртсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645206
1 эможи

дорж
2023-03-06 11:52
ОДОО БОЛНОО ХӨГШИН.БУСАД ХҮМҮҮСД БОЛОМЖ ОЛГО
keyboard_arrow_up