Роналдиньо “Атлетико Минейро”-г орхилоо
2014 оны 7 сарын 29
Бразилын алдарт хөлбөмбөгчин Роналдиньо “Атлетико Минейро” клубээс өөрийг нь зарахыг шаардаж байсан ч багийн удирдлагууд түүнийг клубтээ үлдээхийг эрхэм болгосон. Гэвч алдарт хөлбөмбөгчин Өмнөд Америкийн Супер цомыг хүртсэнийхээ дараахан буюу өнгөрсөн долоо хоногт багаасаа явна гэдгээ мэдэгджээ.
Тэрбээр өнгөрсөн бямба гарагт “Минейро” клубт нэгдэх байсан ч ирээгүй аж. Тиймээс тэрбээр үндсэндээ чөлөөт агент болж хувирч байгаа юм. Түүнээс гадна Евопын зарим клубүүд түүнийг сонирхож эхэлсэн. Солилцоо наймааны цонх хаагдахаас өмнө тэр Европыг зорьж магадгүй юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6439
0 эможи