БАЯРТ МЭДЭЭ: Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ дэлхийн цомоос “мөнгөн медаль“ хүртлээ

2022 оны 12 сарын 19

АНЭУ-ын Дубай хотод пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээн болж байгаа бөгөөд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, хүрэл, ДАШТ-ий хошой аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдлөө.

Э.Содномпилжээ 107 кг-ын жинд цээжнээс 250 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Түүний оролцсон жинд Иран улсын тамирчин алтан медаль хүртсэн бол Йордан улсын тамирчин хүрэл медаль хүртэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643507
0 эможи

keyboard_arrow_up