БАЯРТ МЭДЭЭ : Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс Мөнгөн медаль хүртлээ

2022 оны 12 сарын 15

Arslan.mn

Колумб улсын Богата хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 

Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөж буй бөгөөд өчигдөр  эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн төрөлд 143 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ.

М.Анхцэцэг ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643396
2 эможи

keyboard_arrow_up