БАЯРТ МЭДЭЭ: Манай тамирчид ДАШТ-ээс дөрвөн медаль хүртэв

2022 оны 12 сарын 14

Arslan.mn

Казахстаны нийслэл Астанад болж байгаа казахын үндэсний күрес бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний өдөр манай тамирчид алт, хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл тус тэмцээний хоёр дахь өдөр манай тамирчид дахин дөрвөн медаль хүртжээ. 

Тухайлбал, 

  • эрэгтэйчүүдийн 66 кг жинд Энхтайваны Энхболд,
  • эмэгтэйчүүдийн 55 кг-д Отгонжаргалын Сарантуяа нар мөнгө,
  • эрэгтэйчүүдийн 60 кг-д Эрдэнэсүрэнгийн Өсөхбаяр,
  • 74 кг-д Өлзийбаярын Бямбасүрэн нар хүрэл медалийн эзэд боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
2
643374
22 эможи

Зочин
2022-12-15 04:08
ямар юм гэнээ
keyboard_arrow_up