Arslan.mn

Казах күрес бөхийн насанд хүрэгчдийн 13 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Казахстаны Астана хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 82, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -75, +75 жингийн барилдаан болж манай тамирчид нэг алт, нэг хүрэл медаль хүртэв. 

Тодруулбал, эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд Цогт-Очирын Батцэцэг алтан медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж төрийн дууллаа эгшиглүүлсэн. Тэгвэл эрэгтэйчүүдийн -100 кг-д Цогтбаатарын Даваабат хүрэл медалийн эзэн болов.

4 хүн, зогсож буй хүмүүс, дотор ба