БАЯРТ МЭДЭЭ: Ц.Баярхүү ААШТ-ээс “гурван алт, нэг мөнгөн медаль“ хүртлээ

2022 оны 12 сарын 08

Arslan.mn

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 2-8-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд манай улсаас 12 тамирчин өрсөлдөж буй.

Тэмцээний М-2 ангиллын эрэгтэйчүүдийн +120 кг-ын жинд манай тамирчин Ц.Баярхүү нийлбэр дүнгээр 590 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрээр суултын төрөлд 190 кг-ыг өргөж мөнгө, шахалтын төрөлд 170 кг-ыг шахаж алт, таталтын төрөлд 230 кг-ыг татаж алтан медаль хүртсэн талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643112
2 эможи

keyboard_arrow_up