Азийн аваргын хоёрдугаар шатны тоглолтыг ирэх онд Монголд зохион байгуулна

2022 оны 11 сарын 25

Arslan.mn

Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо буюу "FIBA"-ын 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатны тоглолтууд Монголд зохион байгуулагадхаар болжээ.

Тодруулбал Азийн аваргын урьдчилсан нэгдүгээр шатны D хэсгийн тоглолтууд энэ сарын 10-14-ний хооронд Монголд болсон бөгөөд Монголын шигшээ баг Малайз, Таити, Вьетнамын шигшээ багийг хожиж хоёрдугаар шатанд шалгараад байгаа юм. Улмаар Монголын сагсан бөмбөгийн холбооноос хоёрдугаар шатны тоглолтуудыг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг FIBA-д тавьсны дагуу эрхээ авсан байна.

Тоглолтууд ирэх 2023 оны 2-р сарын 24-26-ны хооронд болох тов гарсан байна. Хоёрдугаар шатанд Монгол, Тайланд, Малайз, Гуам, Хонконг, Сингапурын шигшээ багууд тоглох ба шилдэг дөрөв нь Азийн аваргын урьдчилсан шатны хэсгийн шатанд шалгарах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642692
0 эможи

keyboard_arrow_up