БАЯРТ МЭДЭЭ : Э.Ариунболд Дэлхийн аваргын мөнгөн мeдаль ХҮРТЛЭЭ

2022 оны 10 сарын 06

Arslan.mn

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй Жүдо бөхийн 2022 оны ДАШТ-ийн эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Э.Сумъяабазар болон  эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү  Г.Наранцэцэг нар тэмцээнээ дуусгаад байна. 

Харин УХМ  Э.Ариунболд дэлхийн аваргын төлөө Токиогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга 29 настай Наохиса Такатотой барилдан цэвэр ялагдаж, ДАШТ-ийн мөнгөн медальтан боллоо. 

Энэ жил 26 настай Э.Ариунболд хагас шигшээ барилдаанд 2022 оны Антальягийн их дуулгын хүрэл медальт Узбекистаны жүдоч Дилшодбек Баратовыг торгуулиар ялж финалд шалгарсан юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641160
5 эможи

keyboard_arrow_up