Дэлхийн дэвжээнд эмэгтэй боксчдын нэрийг дансалсан М.Нандинцэцэг “Гавьяат”-ын найраа хийнэ

2022 оны 9 сарын 19

Arslan.mn

Дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн Монгол Улсын анхны эмэгтэй боксчин М.Нандинцэцэг өнөөдөр “Гавьяат” цолны найраа хийнэ. Монголын эмэгтэй боксчдын анхны гэх тодотголтой олон амжилтын эзэн тэрбээр Эрдэнэт хотын унаган охин. М.Нандинцэцэгийн хувьд Хангарьд клуб, Эрдэнэт үйлдвэрийн нэр дээрээс дотоод болон гадаадын олон тэмцээнд амжилттай оролцож, тогтмол амжилт үзүүлсэн гэдгийг боксын спорт сонирхогчид сайн мэднэ.

Харин одоо түүний гаргасан амжилт, гавьяа зүтгэлийг Монголын боксын холбоо, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр үнэлэх цаг хэдийн болсон. 4 жилийн өмнө Энэтхэгт болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд эх орондоо ирэхэд нь Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд чимээгүйхэн өнгөрсөн удаатай. Бокс бол их спорт. Олимпын төрөлд багтах энэ спортоор амжилт гаргахад тамирчин хүнээс нөр их хөдөлмөр, золиос шаарддаг. Монголын “топ-4” спортын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг боксын спортыг, тэр дундаа Монголын эмэгтэй боксчдын нэр хүндийг дэлхийд данстай болгосон М.Нандинцэцэгийн гавьяаг цол тэмдгээр шагнаад өнгөрч болохгүй.  

Улс, аймгийн наадмаас цол хүртсэн бөхчүүдийг орон сууц, авто машинаар байлж хүндлэл үзүүлдэг шигээ дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн тамирчнаа мөн адил өлгийдөн авах учиртай. Олон улсын дэвжээнд төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн М.Нандинцэцэгийн амжилтыг зүй ёсоор үнэлэх ёстой. М.Нандинцэцэгийн хувьд УАШТ-нд 11 удаа түрүүлж, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2010 онд мөнгөн медаль, 2015, 2017 онуудад хүрэл медаль, Азийн наадмаас 2014 онд хүрэл медаль хүртэж байсан Монголын эмэгтэй боксчдын амжилтыг түүчээлэгч тамирчин юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640541
0 эможи

Зочин
2022-09-20 20:54
Zorigtoi sanaachlagtai
keyboard_arrow_up