М.Лхагвагэрэл дэлхийн аваргын төлөө БАРИЛДАНА

2022 оны 9 сарын 16

Arslan.mn

Токиогийн олимпод шагналт V байр эзэлж, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн М.Лхагвагэрэл Сербид үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-д аваргын төлөө барилдахаар шалгарч үлдээд байна. М.Лхагвагэрэл шөвгийн 16-д Узбекистаны Х.Рахимовтой барилдах байсан ч учраа бөх нь гэмтэл авснаар дэвжээнд гарч ирээгүй. Харин шөвгийн наймд Казахстаны О.Болтиныг 4:2-оор хожин их шөвөгт шалгараад байсан.

Улмаар хагас шигшээд Гүржийн алдарт бөх, дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Гено Петриашвилиг 4:2-оор буулган авч, финалд барилдах эрхтэй болсон юм. М.Лхагвагэрэл дэлхийн аваргын төлөө олимп, дэлхийн аварга Туркийн Таха Акгультай барилдана.

Хоёр бөх Токиогийн олимпод хүрэл медалийн төлөө хүч үзэхэд Таха Акгуль 5:0-ээр хожиж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640460
2 эможи

keyboard_arrow_up