Б.Мөнгөнзулыг Орхон аймгийн удирдлагууд НЭГ ӨРӨӨ БАЙРААР урамшууллаа

2022 оны 8 сарын 15

 

Arslan.mn

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадаас алтан медаль хүртсэн Орхон аймгийн харьяат, 14 дүгээр сургуулийн сурагч Б.Мөнгөнзулийг Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн “НЭГ” өрөө байраар шагнаж бахдам амжилтыг нь урамшуулжээ.

Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул 10 өрөг тоглож 8 хожиж,1 тэнцэн,1 хожигдож 85 хувийн хожил авч ширээндээ түрүүллээ. Б.Мөнгөнзул маань энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиулсан юм.

Дэлхийн шатрын 44-р олимпиадад оролцсон эрэгтэй 186, эмэгтэй 160 холбоодын нийлбэр дүнгээр Шилдэг 30 холбоог шалгаруулж ГАПРИНДАШВИЛИЙН цомын эзэнг тодруулдаг бөгөөд манай улсын шатрын холбоо 24 дүгээр байрт шалгарсан ба дэлхийн шилдэг 30 багийн нэгээр нэрлэгдсэн.

Эх сурвалж: zindaa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
639381
4 эможи

Зочин
2022-08-18 11:47
Баяр хүргэе!
ИРГЭН
2022-08-15 19:30
ШАГНАЛ БОЛГОН ДЭЭР ШААЖ ЯВДАГ АЛБИН ГИШҮҮН БАТЛУТ ЗУРГАА ЯААГААД ХАМТ ДАРУУЛСАНГҮЙ ВЭ, ХӨӨНИЙ ЧӨТГӨР ШҮҮ ШАГНАЛ БОЛГОНЫГ БИ ХӨӨЦӨЛСӨН ШҮҮ ГЭЖ ХҮН БҮРТ НЭГ БҮРЧИЛЭН ШИВНЭХИЙГ НЬ ЯААНААА ККК
keyboard_arrow_up